Уг үзэсгэлэн яармагт нийтдээ 30 гаруй байгууллага оролцcон байна. Нийт дөрвөн өдөр болсон ба давхардсан тоогоор 8500 хүнд үйлчилжээ. Үүнд манай Старс сургууль амжилттай оролцсоныг та бүхэнд дуулгаж байгаадаа таатай байна.

Дөрвөн өдрийн дотор 3000 орчим танилцуулах материал тараасан байна.

Энэ нь гэхдээ хий дэмий тоо биш бөгөөд зөвхөн сонирхсон хүмүүст сургуулиа танилцуулж тараасан юм. Үүнд манай оюутнууд маш сайн ажиллаж чадсан гэдгийг бахархалтайгаар хэлэх байна. Бүх оюутнууд үнэхээр сайн танилцуулж байсан ч нэг зүйлийг онцолмоор байна. II курсын оюутан Мөнхсайханы танилцуулга, танилцуулга гэхээсээ илүүтэй илтгэл нь хүн бүрийн талархалийг хүлээж байсан юм. Үүгээрээ ч олон хүн татаж чадсан болвуу…

Энэ дөрвөн өдөр олон ч хүн танай сургуульд орно гэдэг ам гарсан шүү.

Дөрвөн өдөр зүгээр л зогсож байсан санагдаж байгаа ч үүнд нилээдгүй хөрөнгө ихээхэн цаг хугацаа багагүй ухаан зарлаа. Үзэсгэлэнгийн хан-г өрөмдөж цоолж болохгүй байсан бөгөөд ганц ч хадаасгүйгээр бүх зүйлээ өлөгсөн гэвэл итгэмээргүй байгаа биз…
За ингээд Сургалтын албаны Оюунаа эгчдээ болон Оюутны зөвлөлийн хамт олонд мөн Старс сургуулийн оюутнууддаа баяр хүргье! Бид Шилдэг image, design тай хамт олноор шалгарсан шүү!!!
on Apr 16th, 2009 at 10:57 pm
Amjilttai oroltsson ta buhen bayar hurgie. Olon ajil amjilttai zohion baiguulj baigaa surgaltiin alba, oyutnii zuvluld bayarlaj baigaa shuu.
on Apr 16th, 2009 at 11:59 pm
Soyoloo bagshid bayrlalaa.
Neg haramsaltai zuil bna. Margaashnaas dahiad 3 honog uzesgelen deer zogs gsn. 5 dahi uduriin hicheeliig l ih taslaad bna daa uuchlaarai. Uneheer suuy geed yaah ch arga bsan gui ee
on Apr 17th, 2009 at 1:08 am
Harahad , uzehed neg engiin hirnee ene buhnii tsaana,ajiliin ard ih huls huch hudulmur bdgig l oyutan zaluuchud mini oilgoosoi !!! Yamarvaa neg zohion baiguullaj bui uil ajillagaa, urladaan, temtseen, niigmiin ajiludad idevhitei oroltsoj bgasai gej husnem…”STARS” Uragshaa!