Старс Фото Блог Rotating Header Image

Гэгээн хайрын өдрийн баярын мэндийг хүргэе!!!



Гэгээн хайрын энэ л өдөр таны хамгаас хайртай хүн гарыг чинь барьж, зүрхийг чинь жаргааж байна уу. Тэгвэл та азтай хүн юм. Түүнийгээ гомдоохгүйн төлөө, хайрыгаа хөргөхгүйн төлөө дөлгөөхөн инээмсэглэж, дулаахан хайраар үргэлж төөнөж яваарай. Учир нь хайр гэдэг ирсэн шигээ амархан буцаж мэдэх эмзэгхэн цэцгийн дэлбээ юм шүү.

Харин энэ өдөр хажуудаа тэврэх хүнгүй ч хаа нэгтээ байгаа хэн нэгнийг үгүйлэн суугаа нь ч бий. Та ч бас азтай хүн юм. Хэзээ нэгэн цагт таны чихэнд хайртай гэх нандин үгийг шивнэх тэр нэгэн танд ойртсоор л байгаа. Дэргэдээ байгаа жаргалтай хосуудад атаархах өдөр өнөөдөр ч, дэндүү их хайраар чамайг хөтлөх тэр өдрүүд маргааш ирнэ гэдэгт итгээрэй. Гагцхүү та өөртөө итгэлтэй, өөдрөг байгаарай.

Гэгээн хайрын өдөр хүн бүхэн хайраар гэрэлтэж, сэтгэлийг тань татсан хайртай хүн чинь баяраар бялхаж байх болтугай. Энэ хорвоо дээр хүмүүн заяаг олон амьдарч буй зургаан тэрбум хүнээс ганцхан таныг л хайсаар ирсэн дур булаам бүсгүйгээ, сэтгэл татам залуугаа хайраар бүү дутаагаарай.

Таныг Хайрын тэнгэр ивээх болтугай. Та бүхэнд Гэгээн хайрын өдрийн баярын мэндийг хүргэе!!!.
Thanks to AS Pizza.

0 Comments on “Гэгээн хайрын өдрийн баярын мэндийг хүргэе!!!”

Leave a Comment